{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
2020 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд зориулж 42.6 тэрбум төгрөгийг олголоо

админ,   4 сарын 21, 2021


2020 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд зориулж 42.6 тэрбум төгрөгийг олголоо 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн бүрэлдэхүүн хэсэг 4 КОВИД-19 цар тахлын үед зохих шалгуур хангасан ажиллагчдад түр хугацааны хөнгөлөлт үзүүлэх ажлын хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч болон албан бус салбарт хөдөлмөр эрхлэгч 156.4 мянган иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд зориулж 2020 онд 42.6 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс олголоо.

Онцгой байдлын үед хөрөнгө санхүү дутагдалтай байгаа албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаанд чөлөөлж, тэтгэмж олгосноор тэднийг ажлын байраа хадгалах, өөр ажилд шилжих хөдөлгөөнийг багасгахад эерэг нөлөө үзүүлнэ. Тэтгэмж нь түр хугацаанд ажилтнуудын орлогыг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдахаас сэргийлж, ажиллах хүчний уян байдлыг сайжруулахад туслах, нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

 




Судалгаа, Мэдээлэл