админ, 6 сарын 14, 2021
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн 90.7% нь сэтгэл ханамжтай байна
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох мөшгөх судалгааг “Эс Ай Си Эй” ХХК-тай хамтран гүйцэтгэж байна. Судалгааны зорилго нь үр шим хүртэгч бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн өнөөгийн нөхцөл байдал болон арга хэмжээний талаарх тэдний сэтгэл ханамжийг тодорхойлоход оршино. Энэхүү судалгаа нь 3 үе шаттай хийгдэх бөгөөд 1 дүгээр үе шатанд 14 аймгийн 411 бизнес эрхлэгч иргэн хамрагдаад байна.
Судалгаанаас гарсан үр дүнгээс товч дурдвал: Сэтгэл ханамжийг тодорхойлох мөшгөх судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 63.7% нь эмэгтэйчүүд, 23.8% нь 34 хүртэлх насны залуучууд, 29.9 буюу ихэнх хувь нь 35-44 насны иргэд байна. Судалгаанаас харахад арга хэмжээнд хамрагдсан бичил бизнес эрхлэгчдийн 4.1% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бөгөөд нийт Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн 90.7% нь сэтгэл ханамжтай, 0.7% нь сэтгэл ханамжгүй гэсэн үнэлгээг өгөөд байна.
Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй тайланг англи, монгол хэлээр доорх холбоосоор орж үзнэ үү.