админ, 3 сарын 03, 2021
Сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд жижиг зээл авсан иргэдийн бизнесийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран 2021 оны 3 дугаар сарын 10-12 өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг нээж ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, ХЭДТ-ийн ажилтан С.Болормаа, Хөгжлийн шийдэл ТББ-ын ахлах зөвлөх Э. Бат-Орших нар үг хэллээ. Сургалт нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт маркетинг, сошиал медиа, санхүүгийн тооцоолол зэрэг агуулгыг хамарсан бөгөөд ХЭДТ-ийн ажилтан Ө.Цогзолмаа бизнесийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллах талаар мэдээлэл өглөө. Сургалтад аймаг, дүүргийн 37 байгууллагын сургагч багш нар оролцов.