{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

админ,   8 сарын 23, 2021


ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр нь бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ, орон нутгийн санаачилгын төсөл гэсэн үйл ажиллагааны үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр 2019 оноос эхлэн хэрэгжиж байна.

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ нь иргэдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр хадгалах, шинээр бий болгохыг дэмжих зорилго бүхий санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгээс бүрдэх бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд 1170 бичил бизнес эрхлэгч иргэнийг хөнгөлөлттэй зээлд хамруулаад байна.

Орон нутгийн санаачилгын төслийн хүрээнд аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд орон нутгийн эрэлт хэрэгцээ, онцлогт тулгуурласан, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 11 төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

‍Туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ хийх, хэрэгжилтийг сайжруулахад санал, зөвлөмжөөр хангах, үр дүнг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хамтарсан баг Баянгол дүүрэг болон Архангай, Завхан, Дундговь аймгуудад ажиллалаа.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хөтөлбөрт оролцогч талууд болон үр шим хүртэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, уулзаж ярилцаж, тэдний санаа бодлыг сонсож, цаашид анхаарах чиглэлээр санал зөвлөмжийг өгсөн байна.

MespMespMespMespMesp




Судалгаа, Мэдээлэл