{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
БАЯНХОНГОР АЙМАГТ “АЖИЛСАГ 100 ЗАЛУУС” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

админ,   9 сарын 07, 2021


БАЯНХОНГОР АЙМАГТ “АЖИЛСАГ 100 ЗАЛУУС” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр “Ажилсаг 100 залуу” төслийг 2020 оны 5 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

“Ажилсаг 100 залуу” төсөл нь орон нутгийн 100 залуусыг сонгон шалгаруулж, тэдэнд зориулан хүнсний болон нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах орчныг цогцоор нь шийдвэрлэн, шаардлагатай ур чадвар эзэмшүүлэн, ажлын байранд дагалдуулан сургах замаар тэднийг ажилтай, орлоготой болгох, амьжиргааг нь дээшлүүлэх зорилготой юм.

Төсөлд 18-34 насны 100 залуусыг хамруулсан бөгөөд тэдний 57 эмэгтэй, 43 эрэгтэй байна. Төсөлд хамрагдсан залуучуудын гэр бүлийн судалгаанаас харахад төслийн үр шимийг 100 иргэн шууд хүртэж байгаа бол 313 иргэн шууд бус хэлбэрээр хүртэх боломжтой .

Төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Өлзийт сумын эзэмшлийн нутагт тариалан эрхлэх боломжтой 5 га газрыг орон нутгаас шийдвэрлэн, төсөлд хамрагдаж буй иргэн тус бүрт 0.05 га газрыг хуваарилан өгсөн байна.

Тус газрыг хашаажуулах, гүний худаг гаргах, тариалалтад бэлтгэн газар хагалах, нарийн ногооны үр, бордоо худалдан авах зэрэг шаардлагатай зүйлсийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгээр агрономич ажиллуулах, залуучуудыг чадваржуулах, мэргэшүүлэн дадлагажуулах, бизнес эрхлэх ур чадвар олгох зэрэг сургалтыг зохион байгуулсан байна.

“Ажилсаг 100 залуус” төсөлд хамрагдсан залуучууд эзэмшлийн газрыг хашаалах, гүний худаг гаргах, тариалалтад бэлтгэх гээд бүхий л үе шатад гар бие оролцон, найз нөхөдтэй болохын зэрэгцээ харилцан бие биенээсээ суралцаж, өөрийн брэнд бүтээгдэхүүний тариалалтыг хийн, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

Энэхүү төсөлд хамрагдсанаар Баянхонгор сумын ажилгүй 100 залуус ажилтай орлоготой болж, өрхийн хэрэглээгээ хангах, орон нутгийн иргэдэд экологийн цэвэр хүнсний ногоо, жимс жимсгэнэ нийлүүлэх, хурааж авсан хүнсний ногоогоо даршлах, зэргэлдээ аймаг, сумдад борлуулах, улмаар нутгийн брэндийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Төсөлд хамрагдсан залуус цаашид бусад аймгуудын жимс, жимсгэнэ, хүнсний болон нарийн ногоо тариалах, арчлах, боловсруулах туршлагаас суралцан, бизнесээ өргөжүүлэх, хуримтлал бий болгох зэрэг ажлыг төлөвлөж байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Баянхонгор аймгийн ХХҮГ-ын хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

MespMesp

Mesp

MespMesp




Судалгаа, Мэдээлэл