админ, 9 сарын 14, 2021
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем (LMIS)-ийг шинэчлэн хөгжүүлэхээр “Ай Ти Зон” ХХК-тай 2021 оны 08 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байна.
LMIS хөгжүүлэлтийн ажил нь улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөрүүдийн бизнесийн үйл ажиллагааг цахимжуулах, хөдөлмөрийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, бусад мэдээлэл солилцох системтэй холбох, төвлөрсөн, нэгдсэн LMIS платформыг хөгжүүлэх зорилготой юм.
Уг ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангах зорилгоор ажлын хэсгийн эхний уулзалтыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Ажлын хэсгийн уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөрүүдийн хамрах хүрээ, үйл ажиллагаа болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцон хэлэлцэж, талууд хамтран үйл ажиллагааны бизнес шинжилгээ хийх, зураглалыг гаргах ажлыг амжилттай эхлүүллээ.