{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Бүрэлдэхүүн 3. Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээ ба төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх

админ,   9 сарын 26, 2024


 Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба дүн шинжилгээ

  1. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, дүн шинжилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ажил хайгч иргэд болон оюутан залуучуудад илүү хүртээмжтэй, цогц байдлаар хүргэснээр мэдээллийн хомс байдлаас үүдэлтэй ажил хайгчдад тулгарч буй ажил хайлтын асуудлуудыг шийдвэрлэх, оюутнуудыг ажил мэргэжлийн зөв сонголт хийх, ур чадвараа сайжруулахад чиглүүлэх, бодлого боловсруулагч нарт боловсролын болон хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрүүдийг нотолгоонд суурилан боловсронгуй болгон шинэчлэхэд тусална. Энэ зорилгоор хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллийг боловсруулж түгээх, төслийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ, судалгааны институт (ХНХСҮСИ)-ээс зохион байгуулдаг Барометрийн судалгаанд (2020 он) Ур чадварын эрэлтийн нэмэлт модуль судалгааг зохион байгуулж, үр дүнг түгээх;
  2. Албан эдийн засагт шилжилтийг хэрэгжүүлэх бодлогын стратеги, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах;
  3. Төслийн ‘Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр’-т нарийвчилсан процессын болон   үр дүнгийн үнэлгээ хийж, сургамж, зөвлөмжийг боловсруулан мэдээлэх зэрэг болно.

Ур чадварын эрэлтийн судалгаа зохион байгуулах, үр дүнг түгээх, албажуулах бодлогын стратеги, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, төслийн нөлөөллийн үнэлгээний ажилд техникийн дэмжлэг үзүүлэх зөвлөхийн үйлчилгээ, судлаач ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалтын санхүүжилт мөн багтана.  

Төслийн удирдлага ба хяналт-шинжилгээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, зохицуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ болон төслийн удирдлагын үйл ажиллагааны санхүүжилт багтана.