админ, 9 сарын 26, 2024
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлагдсан Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг ба үйл ажиллагааны хоёр дэд бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Хөтөлбөрийн зорилго хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бичил бизнесийн хөгжлийг дэмжих арга хэмжээ болон орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх орон нутгийн санаачилгын төслүүдийг туршин хэрэгжүүлэхэд оршино.
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ нь бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих зорилготой санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх дараах цогц арга хэмжээнүүдээс бүрдэнэ. Үүнд:
-
Зээл хүсэгчдийн бизнесийн санааг хөгжүүлэх, аж ахуй эрхлэх төсөл, төлөвлөгөө боловсруулах, зээлд хамрагдахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх, зээлийн төслийг сонгон шалгаруулах аргачлал зэргийг тайлбарлан таниулахад чиглэсэн зээлийн өмнөх 2 өдрийн сургалтад хамруулна.
-
Бичил бизнес эрхлэгчдэд хүүгийн хөнгөлөлттэй 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг 24 сарын хугацаатай олгоно.
-
Жижиг зээл авсан иргэн бүрт хэрэгцээнд нь нийцүүлэн зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх ба энэ нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүүгийн бүртгэл, маркетинг, менежмент, борлуулалтын чиглэлээр бизнес хөгжлийн сургалт болон бизнесийн зөвлөн туслах үйлчилгээнээс бүрдэнэ.
Ур чадвар олгох хөтөлбөр:
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөтөлбөр чиглэнэ.