{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ХОВД АЙМАГТ “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨВ”-ИЙГ НЭЭЖ, ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

админ,   11 сарын 10, 2021


Ховд аймагт “Ажил мэргэжлийн төв”-ийг нээж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцлаа 

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Ажил мэргэжлийн төв"-ийн нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан болон албаны бусад төлөөллүүд оролцлоо. Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар хэлсэн үгэндээ тус төвийг байгуулсан явдал нь цаг үеэ олсон, ач холбогдолтой ажил болсныг дурдаад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлэх аятай, тухтай орчин бүрдэж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тулгамдаж буй олон асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болж байгааг онцоллоо.

Түүнчлэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төслийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн санаачилгын төсөл”-ийн хүрээнд уул уурхайн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг хүнд машин механизмын оператор буюу Е, М ангиллын мэргэшсэн жолоочоор бэлтгэн орон нутгийнхаа компаниудад ажилд зуучлан оруулахаар хичээн ажиллаж байна.

Мөн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд зээлийн өмнөх сургалтад 154 иргэнийг хамруулснаас 67 бичил бизнес эрхлэгчид 607.5 сая төгрөгийн жижиг зээл олгож, зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээнд 52 иргэнийг хамруулж 108 ажлын байрыг бий болгожээ.




Судалгаа, Мэдээлэл