админ, 9 сарын 26, 2024
Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцөлийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, төрийн болон хувийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг бий болгосноор мэдээллийн хомс байдлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлж ажил хайхад учирдаг олон хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэнэ. Гол зарчим нь ажил мэргэжлийн зөвлөхүүд үйлчлүүлэгчдийн (ажил хайгч, ажил олгогч, ажил мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсэлтэй оюутнууд гэх мэт) эрэлт хэрэгцээнд анхаарч, ажлын байранд зуучлах, сул чөлөөтэй ажлын байрыг бүртгэх үндсэн үүргээ гүйцэтгэх боломжтой болох юм. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээ илүү үр дүнтэй болж, илүү олон ажил олгогчдыг татах, өндөр ур чадвар шаардсан ажлын байрыг бүртгэх, ажил хайгчид мэдээлэл авах, ажилд зуучлах боломж нэмэгдэх юм. Төслийн 1-р бүрэлдэхүүн хэсэг 2 дэд хэсгээс бүрдэнэ.