{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ 8 САЛБАРЫН 20 МЭРГЭЖЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

админ


Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг 8 салбарын 20 мэргэжлээр хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөр өнгөрсөн 05 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, сургалтад хамрагдах иргэдийг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн байранд бүртгэсэн.

“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн эхний ээлжийн мэргэжил олгох сургалтууд ээлж дараагаар эхэлсэн бөгөөд гагнуурчин, цахилгаанчин, өгөгдлийн сангийн ажилтан мэргэжлүүдийн сургалтад бүртгүүлсэн иргэд сургалтдаа амжилттай суралцаж байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөлбөрт хамрагдаж, үр шим хүртэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд нийт 36 иргэнийг Өгөгдлийн сангийн ажилтан, Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан, Гурил, гурилан бүтээгдэхүүний технологийн ажилтан мэргэжлээр, мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулахаас Өгөгдлийн сангийн ажилтан мэгргэжлийн сургалт эхэлж 12 иргэн хамрагдаж байна.

Дон Боско Шинэ үе МБСургалтын төвд Гагнуурчин, BBH LLC компанийн дэргэдэх сургалтын төвд цахилгаанчин мэргэжлээр тус тус сургалт үргэлжилж байна.

 

https://www.facebook.com/TARILSP