админ, 2 сарын 08, 2022
2021 ОНЫ III ДУГААР УЛИРЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ БЭЛТГЭГДЭН ГАРЛАА
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтэд Хөдөлмөрийн зах зээлийн улирал тутмын мэдээллийн тойм гаргахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ удаагийн тоймд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын мэдээллийг 2021 оны III дугаар улирлын байдлаар нэгтгэн бэлтгэлээ.
2021 оны III дугаар улирлын тойм мэдээгээр манай улсын ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 40.1 мянгаар (3.4 хувь) буурч, өмнөх улирлаас 30.2 мянгаар (2.7 хувь) өсөж, 1135.9 мянга болсон байна.
Мөн Ковид-19 цар тахлын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийн судалгааг тойм мэдээнд тусган оруулсан бөгөөд судалгааны дүнгээр 2021 оны 9 дүгээр сарын эхэнд 22.6 мянган хүн ажил хайж байсан бол тайлант хугацаанд 9.4 мянган ажил хайгч нэмэгдэж, 10.2 мянган ажил хайгч хасагдаж, цэвэр дүнгээр 0.8 мянган хүнээр өсжээ. 2021 оны 9 дүгээр сарын эцэст 15.0 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байсан нь өмнөх оны мөн үеэс 2.7 мянга буюу 15.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй тайланг дараах линкнээс татаж авна уу. https://www.mesp.mn/38/book#pdfflip-1644301182/1/