админ, 2 сарын 10, 2022
АЖЛЫН БАЙРАНД ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 11 төслийг санаачлан хэрэгжүүлээд байна.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн санаачлан хэрэгжүүлсэн интерншип хөтөлбөр нь ажилгүй байгаа залуучуудыг ажлын байранд дадлагажуулах, ажлын туршлага эзэмшүүлэх, ажилд ороход дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд ажлын ярилцлагад бэлтгэх, карьераа төлөвлөх зэрэг хөдөлмөрийн харилцаанд ороход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж, ажил олгогч байгууллагуудтай хамтран 186 залуусыг ажлын байранд дадлагажуулж, ажлын туршлага эзэмшүүллээ.
Тус хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэн хамрагдаж, байнгын ажлын байртай болсон байна.