{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Төслийн Гомдол барагдуулах механизм гэж юу вэ?

админ,   6 сарын 23, 2021


Төслийн Гомдол барагдуулах механизм гэж юу вэ?

Хэрэв танд төслийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал байвал хаана хандах вэ?

Гомдол барагдуулах механизм нь төслийн үр шим хүртэгч, гэрээт ажил гүйцэтгэгч, төсөлд оролцогч талууд болон төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй иргэн, олон нийт санал хүсэлтээ илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх гол хэрэгсэл юм. Хэрвээ танд төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол байвал бидэнд доор дурдсан сувгаар дамжуулан илгээгээрэй. Мөн төслийн вэбсайт дээр бид өөрсдийн гомдол, санал хүлээж авах цонхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭМЖЛЭГ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨСӨЛ (meresp.mn) ажиллуулж байгаа тул иргэд та бүхэн цахимаар өргөдөл, гомдлоо гаргаж, түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой.

Гомдол гаргагчийн мэдээллийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу нууцлан хадгална. 

Гомдол барагдуулах механизмын танилцуулгыг Монгол хэл дээр энд дарж үзнэ үү.  

https://meresp.mn/files/editor/source/GRM%20brochure%20A4.pdf

Гомдол барагдуулах механизмын танилцуулгыг Казак хэл дээр энд дарж үзнэ үү. 

https://meresp.mn/files/editor/source/GRM%20brochure%20A4%20-Kazak.pdf

 




Судалгаа, Мэдээлэл